ЭМЯ | Халдвар нэмж илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Монгол Улсад батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй тухай мэдээллээ.

Өчигдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан хотын салбар лабораторид нийт 421 хүн шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй байна.

“Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн 257, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 102, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20, ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүн, өөр бусад есөн хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникст 14 хүн эмчлүүлж байгаагаас зургаан өвчтөний биеийн байдал хүнд байна.

Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монгол Улсад коронавирусний батлагдсан 310 тохиолдол байгаа бөгөөд үүнээс 296 өвчтөн эдгээд байна.

Top