"Челси"-гийн дөрвөн тоглогчоос коронавирус илэрч, найман тоглогч тусгаарлагджээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Английн премьер лигийн "Челси" клубийн дөрвөн тоглогчоос коронавирусний халдвар илэрсэн тухай тус клубийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Одоогоор чухам хэн гэдэг тоглогчоос халдвар илэрсэн тухай мэдээлэл ил болоогүй байна.

Ямар ч байсан тусгаарлагдсан найман тоглогч дунд Мейсон Маунт, Тамми Абрахам, Кристиан Пулисич, Фикаио Томори нар байгаа аж.

Энэ долоо хоногийн эхээр "Челси" клуб бэлтгэлд гарч эхэлсэн бөгөөд Засгийн газраас өгсөн зааварчилгааны дагуу есдүгээр сарын 12-нд лигийн тоглолт эхлэхээс өмнө тусгаарлагдах ёстой юм.

Английн премьер лиг болон хоёрдугаар лигийн нийт 12 клубийн 14 тоглогчоос вирусний халдвар илрээд байна.

"Челси" клуб премьер лигийн эхний тоглолтоо есдүгээр сарын 14-нд Брайтон Хоу Албион клубтэй хийх хуваарьтай байна.


Эх сурвалж: Goal

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top