ФОТО: Вьетнамын машины тосгоны амьдрал

2020 оны 08 сарын 13

Вьетнам машин засварын газар дэлхийн аль ч өнцөгт бий. Вьетнамчууд хуучин машин засах, сэлбэхдээ чадмаг. Энэ бизнесээр амиа залгуулдаг хүн ч маш олон.

Те Ло-г машины тосгон гэж нэрлэдэг. Үнэндээ тосгон биш, нийслэл Ханой хотоос 60 км зайд орших хуучин машины оршуулгын газар юм. Энд машиныг босгож, хөдөлдөг болгох гэж үзнэ, эсвэл задлаад сэлбэг болгон зарна.

Вьетнамд төмрийн хаягдал болсон 100 мянган хуучин машин бий. Эндхийн иргэд машин, мотоциклоо эцсийн амьсгааг нь тасартал унаж, эдэлдэг. Засаж сэлбээд л явуулаад байна.

Те Ло-д 400 гаруй засварын мастер ажилладаг.

Бүр хөдлөх аргагүй болсныг нь задалж, зарна.

Ачааг нь төмрийн хаягдалд тушааж, эвдэрхий аккумулятор зэрэг зүйлийг зарж, борлуулна.

Те Ло тосгонд энэ бизнес 1995 оноос эхэлсэн.

Мянга гаруй өрх айл төмөр цуглуулж, тушааж амьдардаг.

Өдөрт 2-3 тонн металл энэ тосгоноор дамжина.

Энд амьдардаг бүх хүн архаг өвчтэй болсон.

Машины тос, бензин зэрэг хортой хаягдал ус, хөрс бохирдуулна.

Тосгоны иргэдийн 60 хувь нь ходоод, амьсгалын эрхтний өвчтэй. Сүүлийн жилүүдэд хавдраар өвчилсөн хүний тоо эрс нэмэгдэж байна. Гэхдээ Вьетнамын эдийн засаг хөгжиж, машины тоо олшрохын хэрээр тэд энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top