Хүнд хэлбэрийн КОВИД-19 өвчний гол шинж тэмдэг

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

Францын эрдэмтэд хүнд хэлбэрийн КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүдэд илэрч буй нийтлэг шинж тэмдгийг тодорхойлжээ.

Шинжлэх ухааны “Science” сэтгүүлд мэдээлснээр, эрдэмтэд халдвар авсан 50 өвчтөний өвчний түүхийг судалсан байна. Тэдэнд хөнгөн ханиалгахаас авахуулаад амьсгалын дутмагшил зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрч байжээ. Өвчтөнүүдийн био материалуудыг харьцуулан шинжлэхэд хүнд хэлбэрээр халдварласан өвчтөнүүдэд интерфероны дутагдал, хурц үрэвсэл зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрчээ. Хүнд өвчтөнүүдэд, тухайлбал, бие организмын вирустэй тэмцэхэд ялгаруулдаг I төрлийн интерфероны дутагдал ажиглагдсан байна. Энэ төрлийн интерферон коронавирусний халдвар даамжрах явцыг удаашруулдаг бөгөөд интерферон нь өвчтөнүүдийн эдгэрэлтэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top