Хятадын “Alibaba” үүлэн үйлчилгээний дэд бүтцэд 28 тэрбум ам.доллар оруулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Дэлхийн цахим худалдааны салбарт тэргүүлэгч Хятадын “Alibaba” компани үүлэн үйлчилгээний дэд бүтцийн хөгжилд ойрын гурван жилд нийт 200 тэрбум юань буюу 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Тус компанийн “Aliyun” охин компанийн мэдээлснээр, тоон эдийн засаг маш их ирээдүйтэй. Ухаалаг үүлэн үйлчилгээ нь “Alibaba” компанийн гол стратегийн нэг. Тус компани сүүлийн 11 жил энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байгаа бөгөөд ирээдүйд ч хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.

Хөрөнгө оруулалтыг одоогоор дэлхийн 20 гаруй улс, бүс нутгийг хамарч буй серверийн сүлжээ болон их өгөгдөл боловсруулах төвийг өргөжүүлэх, чип, хиймэл оюун ухаантай холбоотой өөрийн технологийг хөгжүүлэхэд зориулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top