КОВИД-19: Ханиадны нян хэрхэн тардгийг харуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Финландын Аалто их сургуулийн эрдэмтэд коронавирусний халдвар авсан хүн ханиалгахад нян нь хаалттай орчинд хэрхэн тардгийг гурав хэмжээсээр харуулжээ.

Ханиалгах, найтаалгахад нян хэдэн метрийн зайд тархан, агаарт шингэн алга болж байгаа нь харагдана. Гэхдээ өрөөний агаарт 5-6 минутын турш байж, хүмүүст халдвар тараасаар байдгийг баталсан байна. Вирусний жижиг хэсгүүд шалан дээр унадаггүй, агаарт хөөрсөөр байдаг гэнэ.

Тус их сургуулийн доцент Вилле Вуоринен “Коронавирусний халдвартай хүн ханиалгачхаад гараад явахад коронавирусний нян өрөөнд удаан хугацаанд байсаар байх болно гэдгийг бид баталсан. Тэгэхээр дэлгүүрт очиход хүн цөөхөн байх нь халдвар авахгүй гэсэн баталгаа биш юм” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top