КОВИД-19: Таксины жолооч халдвартай хүн тээвэрлээд нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Английн Лондон хотын Uber таксины жолооч үйлчлүүлэгчээсээ халдвар авч, коронавирусээр нас баржээ.

Daily Star-д бичсэнээр таксины жолооч 33 настай Айуб Ахтар эрүүл саруул, ямар ч өвчин хуучгүй байсан гэнэ. Машинд нь суусан нэгэн эмэгтэй замын турш ханиалгаад байсан нь түүний санааг ихэд зовоож байжээ. Гэр бүлийнхэндээ энэ талаар ярьсан Ахтарт хэд хоногийн дараа коронавирусний шинж тэмдэг илэрч, ханиалган, унтаж чадахаа больсон байна. Амьсгалж чадахаа байсных нь дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн ч энэ сарын 3-нд амьсгал хураажээ.

Исламын заншлаар нас барсан хүнийг 1-2 хоногт оршуулах ёстой ч коронавирусний улмаас гэр бүлд нь цогцсыг нь одоо болтол өгөөгүй байгаа гэнэ.

Top