КОВИД-19 | АНУ нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Коронавирусний халдвараар дэлхий дахинд нийт 1.7 сая хүн өвчилж, 1.2 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна. АНУ, Итали, Испани, Герман, Франц, Швед, Турк болон Их Британи улсад нас баралт өндөр байгаа юм. АНУ нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Тус улсад 20 мянга гаруй нас баралт, 514 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ.

Хойд хөрш ОХУ-д өвчлөл хоногт 1000 гаруйгаар нэмэгдэж, нийт 13 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчлөөд байна. Москва хотын оршин суугчид гэрээсээ гадагш гарахдаа зөвшөөрлийн бичигтэйгээр гарах дэглэм мөрдүүлэх болсон талаар хотын дарга мэдэгджээ.

Японд нийт 7677 хүн өвчилсөн бол Өмнөд Солонгост хоногт 32 шинэ тохиолдол нэмэгдсэний 12 нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд зургааг нь гааль дээр хурдавчилсан оношлуураар илрүүлжээ.

Японд халдвар эмнэлгийн ажилчдын дунд тархалт өндөртэй байгаа аж. Коронавирусний халдвар Уханьд анх эхэлж байхад эмнэлгийн ажилчид өвдсөн тохиолдол их байсан юм. Дэлхий дахинд нийт өвчлөгсдийн 10 гаруй хувь нь эмнэлгийн ажилчид байгаа аж.

 

Top