КОВИД-19 | Хятадад хоногт 99 шинэ тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 12

Хятад улсад хоногт коронавирусний халдварын 99 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 97 нь өөр орноос зөөвөрлөгдөж ирсэн байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр коронавирусний халдвараар өвчлөгсдийн нийт тоо 82052 болжээ.

Эдгэрсэн хүний тоо 77575 болсон бол 3339 хүн нас баржээ.

Коронавирусний бүтцэд байдаг уургийн тослог бүрхэвч нь дулаанаас болж хайлж устдаг учир уншигч та гар, хувцас хунар зэрэг бүхий л зүйлсээ цельсийн 25 градусын дулаантай усаар угаах нь маш үр дүнтэйг эрдэмтэд хэлж байна. Мөн халуун усанд саван илүү их хөөсөрдөг тул савангийн хөөс нь коронавирусний тосон бүрхүүлийг задалснаар вирус устах юм.

Харин бактери устгагч болон антибиотик тус болохгүй аж. Коронавирус нь бактери шиг амьд организм биш учир амьд биш зүйлийг алж устгаж чадахгүй.

 

Top