КОВИД-19 | Африк тивд тархалтын хурд өндөр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Цар тахлын халдварын тоогоороо дэлхийд нэгдүгээрт орж байгаа АНУ-ын 14 мужид танхимын хичээлийг зогсоогоод байгаа бол бусад мужид ийм шийдвэр гаргах эсэхийг нөхцөл байдлыг харж байж шийдэх гэнэ. Тус улсын Өвлөлийн хяналтын төвийн захирлын хэлснээр коронавирусний халдварын эсрэг вакцин гаргаж авах хүртэл хүмүүс хоорондоо зайнаас харилцах явдал нь урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ болох аж.

Коронавирус нь хоёр метр зайг туулж, түүнээс хол зайд хүнд халдварлахгүй тул зайнаас харилцах дэглэм үр дүнтэй байгаа юм. Вирусний хоёрдогч дайралтын түвшин мянган хүн амд 1-2 байгаа нь хүмүүс зайнаас харилцаж, зан үйлээ өөрчилсөнтэй холбоотой гэж ДЭМБ үзэж байна.

Африк тивд халдварын тоо 10 мянгыг давсан нь бусад тивтэй харьцуулахад тархалт хожим эхэлсэн ч хурд нь өндөр байна. Тус тивийн 43 оронд эрчимт эмчилгээний ор маш хомсдолтой байгаа аж. Нэг сая хүнд таван эрчимт эмчилгээний ор ногдож байгаа бол Европт нэг сая хүнд 4000 эрчимт эмчилгээний ор ногдож байгаа юм. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарыг дуустал хөл хорио тогтоосон байна.

Тэгвэл БНХАУ-д сүүлийн 24 цагт 42 тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Түүнчлэн шинж тэмдэггүй халдвар 47-г илрүүлсэн байна. Шинж тэмдэггүй хүнээс халдвар илрэх тохиолдол их байгаа юм.

 

Top