ХОВД: “Хог биш мод тарья” хөдөлгөөн өрнүүлнэ

Л.Болд | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Иргэдийн ая тухтай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг хангах, агаар орчны бохирдол, цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан “Хог биш мод тарья” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ.  

"Хог биш мод тарья" хөдөлгөөний хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.Тодруулбал, Жаргалант сумын өрх бүр хашаандаа 3-5 ширхэг мод тарихыг уриалжээ.

Ингэхдээ байгаль орчны салбар байгууллагуудтай хамтран модны суулгац, бордоог иргэдэд 5000 - 10000 төгрөгөөр өгч, мод тарих зөвлөгөөг өгөх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top