Ховдын Чандмань суманд дөрвөн ихэр ишиг мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Б.Галбадрахын хотонд дөрвөн ихэр ишиг мэндэлж, эсэн мэнд бойжиж байгаа талаар тус аймгийн  Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Түүнчлэн малчин Б.Галбадрахынх энэ хавар 100 гаруй ямаа төллөхөөс 20 орчим нь ихэрлэжээ. Ховд аймгийн Чандмань сумын хувьд энэ хавар цаг сайхан байгаа учраас энэ жил мал ихэрлэх нь элбэг байгаа гэнэ.

Түүнчлэн энэ сарын 9-ний өдөр тус аймгийн Чандмань сумын Жаргалант багийн нутаг Хар судгийн Оргидгийн өвөр гэх газар хаваржиж байгаа мянгат малчин Дашдоржийн Мягмарын тэмээн сүргээс зургаан настай хүрэн ингэ нь ихэрлэсэн байна. Монголчууд эртнээс нааш ингэ ихэрлэх нь сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн бэлгэдэл хэмээн дээдэлж иржээ.

Иймд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав энэ сарын 13, 14-нд Чандмань суманд ажиллажээ. Ингэ нь ихэрлэсэн мянгат малчин Д.Мягмарын гэрт зочилж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Чандмань суманд өнтэй сайхан хавар болж байна. Тус сум 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 222 мянган толгой мал тоолуулжээ. Үүний 50 гаруй хувь нь төллөнө. Одоогийн байдлаар мал төллөлт 80 гаруй хувьтай, төл бойжилт сайн байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.66) 2020 оны 04 сарын 16

Ямар хөөрхөн юм бэ. Ачдаа тэврүүлэхсэн

0  |  0
Az(202.9.40.189) 2020 оны 04 сарын 15

Huurhun um be? Ezen ni ,mal bugd eruul saruul baig ee.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 15

yamaa hoorhon shdee sergelen he he hoorhon baina

0  |  0
Дарь(192.82.75.39) 2020 оны 04 сарын 15

Ямааг хүйтэн хушуутай мал гэдэг. Учрыг нь мэдэхгүй дээ. Гэхдээ ажиглаж байхад хониноосоо илүү ухаантай л байдаг юм даа.

0  |  0
зочин(202.9.46.31) 2020 оны 04 сарын 15

пээ ямар хөөрхөн юм бэ баяр хүргэе

0  |  0
Top