КОВИД-19: БНСУ-д халдварын тоо буурч эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр халдварласан шинэ тохиолдлын тоо буурч эхэлсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ.

“Шинээр бүртгэгдсэн халдварын тоо буурч эхэлж байгаа бөгөөд шинэ тохиолдлууд халдвар илэрсэн газруудад илэрч байгаа эерэг дүр зураг гарч байна” гэж тэрбээр онцолжээ.

Дэлхий даяар халдварын нийт 95296 тохиолдол бүртгэгдсэнээс 3281 өвчтөн нас барсан гэж тэрбээр тодруулжээ.

Өмнөд Солонгост сүүлийн нэг хоногт 518 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан нийт хүний тоо 6284 болж өсжээ. Өнгөрсөн хугацаанд тус улсад 42 хүн нас баржээ.

-Өнөөдрөөс (2020.03.06) эхлэн БНСУ амны хаалт болон амны хаалт үйлдвэрлэх материалын экспортыг хориглоод байна. Амны хаалт үйлдвэрлэгчдэд өдөр бүр үйлдвэрлэж буй амны хаалтны тоо хэмжээ болон нөөцийн талаар мэдээлж байхыг үүрэг болгожээ. Тус улсын эрх баригчид амны хаалтны үйлдвэрлэлийн хүчин чадлын нэмэгдүүлэх зорилгоор 2.3 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна. Ингэснээр, ирэх сарын сүүлч гэхэд амны хаалт хийхэд зориулсан сүлжмэл бус, шүүлтүүртэй даавууны хоногийн үйлдвэрлэлийн хэмжээг өнөөгийн 12.9 тонноос 27 тонн хүргэх зорилт тавьжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zulaa(211.247.37.15) 2020 оны 03 сарын 07

Buruu medeelel ogj bolohgv shuu solongost buyrah handlaga odoohondoo garaagvi togtnoson bga gsen naveraas ex surwaljig unsharai 3/7 12tsagin bdkaar 6767 bolj 118hun edgej 44hun nas barsan bdaltai erni gazar awsaar l bga uchiraaas huwin ariun tsewer hamgaaltaa sn hij bhig sanusar l bgaa

1  |  0
иргэн(202.126.89.106) 2020 оны 03 сарын 07

орчуулагч нь буруу орчуулж байсан шүү. буурах биш тогтонгоших гэж хэлсэн.

2  |  0
zochin(66.181.189.215) 2020 оны 03 сарын 06

Buurch baigaa yum alga l bna shd. 518 shine haldawar

0  |  0
Top