“Оюутолгой”-н гэрээг сайжруулах ажил албан ёсоор эхлээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2020.03.04/ Төрийн ордонд мэдээлэл өгөх үеэр “Оюутолгой”-н гэрээг сайжруулах талаар гаргасан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх, Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард суух ажил албан ёсоор эхлээгүй тухай мэдээллээ. 

Түүний хэлж байгаагаар гэрээг сайжруулах ажлыг Засгийн газар чиг үүргийн яамдад өгсөн бөгөөд судалгааны ажил үргэлжилж буй аж.

“Татвартай холбоотой асуудлыг Сангийн яам, Уул уурхайн ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, цахилгаан станцтай холбоотой асуудлыг Эрчим хүчний яам Ус, байгаль орчинтой холбоотой асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд чиг үүргийн яамд хариуцан ажиллаж байгаа” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярилаа.

"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" УИХ-ын тогтоолыг 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар баталсан юм.


Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг эргэн сануулъя.

  • Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгах,
     
  • Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,
     
  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,
     
  • Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,
     
  • Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,
     
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,
     
  • Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх,
     
  • Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох,
     

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бор(66.181.161.99) 2020 оны 03 сарын 25

Оюутолгойн гэрээгээр улс төр хийдгээ болиод юу хий гээд байгаагаа тодорхой болгоод хурдан хэлэлцээрийн ширээний ард суухгүй хий хоосон юм яриад бүтэн 4 жил боллоо хулгай хийсэн нөхдүүд байвал хурдан шоронд хийгээд ажлаа хийгээчээ өөрсдөө хулгай хийх гэж байж Монгол улсыг нэмээд битгий өрөнд оруулаад бай

0  |  0
Ах (192.82.78.118) 2020 оны 03 сарын 05

Сургууль төгсөөгүй шахуу амьтан шүү дээ

0  |  0
zochin(202.55.188.90) 2020 оны 03 сарын 05

neeree medderrvi baixaa

0  |  0
L(69.253.43.151) 2020 оны 03 сарын 05

Ene khuuree meddegiin tolgoi ni khurekhgui tegej baij dalaaraa taviulakh bailgui

0  |  0
L(69.253.43.151) 2020 оны 03 сарын 05

Ene khuuree meddegiin tolgoi ni khurekhgui tegej baij dalaaraa taviulakh bailgui

0  |  0
Oooo(202.179.24.240) 2020 оны 03 сарын 04

Ajilla hiigeeche chadahgui bol buhu7 barld. Tolgoi hurehguide davga ta2

0  |  0
Зочин(103.229.123.251) 2020 оны 03 сарын 04

Тэгээд яг зарах гээд байгаам уу? Үгүй юм уу? түс тас хэлчих л дээ. Ярьж байгаа юмаа ч ойлгохгүй ёстой л бөх юмдаа. Яг хэдэн хувийг зарах гээд байгаа юм энгийн үгээр ойлгомжтой ярьж бай. Дээрээс зар гэсэн ч гэх шиг намаа хөөдөвөө хар гай минь.\n\n

0  |  0
Далдагадорж(49.190.155.175) 2020 оны 03 сарын 04

Мэдэхгүй юм чинь ингэсгээд аль болох ахиухан мөнгө ждү мэт төрийн санхүүжилтээр хулгайлаад дараагийн хүндээ шилжүүлнэ, тэр бодвол аль нэг бөх бх биз, дүү далдагадорж нь ч байж мэднэ

0  |  0
иргэн(66.181.180.100) 2020 оны 03 сарын 04

Энэ нөхдүүд хийхгүй. Ямар нэг аргаар хойш нь татна

0  |  0
Чинбаа(43.242.241.210) 2020 оны 03 сарын 04

Наадхаасаа үр дүн горьдоод хэрэггүй байх аа. Чадах ч үгүй байх. Гэрээ хэлэлцээр гэх мэтийг мэдэх ч үгүй байх. Мэдэхгүй чадахгүй этгээдээс юу горьддог байна аа.

1  |  0
Иргэн(150.129.143.104) 2020 оны 03 сарын 04

Удаан байна

0  |  1
Зочин(192.82.68.70) 2020 оны 03 сарын 04

Юугаа хийгээд байдаг юм болдоо, тэр Оюутолгойн гэрээг чинь оорчлож ядаад байх зуйлгуй байлгуй, 10 жилийн хугацаанд ямар асуудал байгааг амаа хатаж, эруугээ чилтэл нь ярьсан тэр зуйлээрээ оорчлож хийгээч, Сумъяабазар чинь нилээд сулхан итгэл муутай нохор гэдэг мэдрэгдээд байх шиг, Монголоо гэсэн сэтгэл нь дутаад хувь талдаа ажиллаад Байна уу

0  |  0
Top