Цанын бааз, фитнесс, сүм хийдийн үйл ажиллагааг 2020.03.30 хүртэл зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 26

Нийслэлийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. (2020.02.26)

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 24-ний 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртлэх хугацаанд Улаанбаатар руу орж, гарах 12 цэг дээр хяналт тавьж ажиллаж байна. Энэ хугацааг сунгаж байгаатай холбоотойгоор зохион байгуулалтын ажлууд үргэлжилнэ" гэдгийг онцлов. 

Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах шийдвэрийг танилцуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.


НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД
 

  • Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж, төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байх,
     
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газар, амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг 2020.03.30-ны өдрийг дуустал зогсоох,
     
  • Кафе, рестораны газруудын ажиллах цагийг багасгаж, 22:00 цаг хүртэл ажиллахаар зохицуулж, хяналт тавих,
     
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үзвэр, үйлчилгээ, фитнесс клуб, цанын бааз, иогийн газар, бильярд, сауны үйл ажиллагааг мөн 2020.03.30-ны өдрийг дуустал зогсоох,
     
  • Мөн энэ хугацаанд шашны байгууллага, сүм, хийдийн үйл ажиллагааг түр зогсоохыг НЗДТГ болон холбогдох байгууллагуудад үүрэг болгов.


Хуралдаан үргэлжилж байна. Албан ёсны мэдээг удахгүй хүргэнэ. 


ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ttt(192.82.73.107) 2020 оны 02 сарын 27

sumuudiig bol burmusun khaasan ni deer dee

0  |  0
Zochin(202.9.40.94) 2020 оны 02 сарын 27

Gadaadad tsaniin baazad neg hunees olon hund haldbar tarsan...ene tsanaar gulgah geed bgaa mslnuud tsag ueee ssin mederch amidraarai...

1  |  0
skyresort(192.82.72.222) 2020 оны 02 сарын 27

tsaniin baaz bitii l dee

1  |  2
skyresort(192.82.72.222) 2020 оны 02 сарын 27

tsaniin baaz zugeer shdee sda huuhduudee haanaa salhilluulah ym be mal yumaa zl2

1  |  2
vvsv(192.82.72.222) 2020 оны 02 сарын 26

hshdb

1  |  1
zochin(49.98.137.233) 2020 оны 02 сарын 27

sport klub hurdan haahgui bol hamgiin ih haldvar damjsan japan d ilreed bga mgl chuud mini jaaham tevchej huviin ariun thevree hantai dor burnee h.sei\n

2  |  1
Top