С.Эрдэнийн хожуу ухаарлыг олонхын бүлэг дэмжих үү!

2020 оны 02 сарын 05

Өнгөрөгч 2012-2016 онд эрх барьж байсан Ардчилсан намаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар дөрвөн жил ажиллахдаа тэтгэвэр тэтгэмж нэг ч удаа нэмээгүй Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэнэт ухаарч, Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор хууль санаачлав. Эрх бүхий салбарын сайдаар ажиллаж байхдаа тэтгэвэр нэмэх нь бүү хэл энэ тухай дурсаа ч үгүй байж УИХ-д бүлэг ч үгүй намын дарга, сул гишүүн С.Эрдэнэ ихээхэн санаа чилээж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татлаа.   

Үүгээр ч зогсохгүй тэрээр тэтгэвэр нэмэх саналаа Засгийн газарт хүргүүлэв. Засгийн газар энэхүү саналд 30 хоногийн дотор хариу өгөх эрх зүйн орчинтой учраас асуудал цаг хугацааны хувьд Цагаан сарын өмнө, хойно өрнөх хандлага бий. Хэрвээ Засгийн газар энэ асуудалд хариу өгөхгүй бол шууд УИХ-д өргөн барих эрх зүйн орчин нээлттэй ч чуулган завсарласан байдаг. Тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байгаа учраас ээлжит бус чуулган хуралдах сураг байгаа. Тэгэхээр энэ үеэр хуулиа өргөн барьж дуулиан дэгдээх нь гарцаагүй. Эх үүсвэр нь тодорхой бус зүйл дээр Засгийн газар яаран толгой дохихгүй нь лавтай. Гүрэн улсын жолоог атгаж байгаа Гүйцэтгэх засаглал захын нэг сонгууль угтсан хуулийн төсөлд толгой дохиод байвал цааш юу болох вэ.

Ямартай ч С.Эрдэнийн энэ хожимдсон ухаарал ахмад настнуудад таалагдаж л байгаа. Иргэд олон нийтэд ч таалагдана. Харамсалтай нь ахмадууд хууль санаачлагчаа эрх барьж байсан намаас салбарын сайдаар дөрвөн жил ажиллахдаа энэ тухай санаж сэрээгүй гэдгийг даанч мэдэхгүй. Мэдэх нэгэн ч бий л байх. Өнөөдөр сонгууль угтсан пиарын шинжтэй ажиллагаа явуулж байгаа гэдгийг бүр ч мэдэхгүй суугаа. Тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552,7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдэг тооцоолол гаргаснаа хэлж байсан. Энэ мөнгө чухам хаанаас, хэрхэн яаж гарах нь тун бүрхэг. Боломж бий хэмээн дайраад байгаагаас манай эдийн засагт гарц байгаа эсэх талаар өнгийж хараагүй зүйл.

Оны өмнөхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан дагуу УИХ-аас ахмад настнуудын зээлийг тэглэхээр хууль батлагдсан. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэгэхээр ахмадуудын зээлийг тэглэхэд 800 орчим тэрбум төгрөг хэрэг болно.

Энэ бол асар их мөнгө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас үндэслэлгүйгээр зээл тэглэнэ хэмээн хууль батлаагүй. Тэд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар энэ зээлийг тэглэх боломж бүрдэж байгааг тооцооллоор гаргаж тавьсан. Энэ орд газар нь харийнхны эзэмшилд байсныг төр өөрийн мэдэлд шилжүүлж аваад байгаа юм. Харийнхан идэж байсан мөнгөөр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэхэд болохгүй зүйл алга. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг нэг их наяд гаруй төгрөг болно гэсэн урьдчилсан тооцоо гаргасан.

Харин С.Эрдэнэ даргын хожимдсон гэмшилд энэ мэт ямар нэг нарийвчилсан  тооцоо судалгаа, эх үүсвэр байхгүй байгаа нь зүгээр нэг сонгууль угтсан пиар ажиллагаа хэмээн хардахад хүргэсэн хэрэг. Ардчилсан намын зөвлөл цөөхүүлээ ч гэсэн даргынхаа өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зүтгүүлнэ. Дээрээс нь ШИНЭН-ын популист хоёр дэмжинэ гэхээр нийгэмд нэгэн эерэг дүр босохдоо л босно. Ерөөсөө тэтгэвэр нэмэх, нэмэгдэх нь хамаагүй ийм дүр л босгох гэж санаачилсан хууль мэт. Харин эрх баригч намынхан энэ тал дээр дэмжих хэцүү, байх хэцүү болно.

Нөгөө талд эдийн засгийн байдал тийм ч эрс сайжирсан зүйл байгаа юу Нэгэнтээ Ерөнхий сайдын хэлж байснаар “Эдийн засаг маань сэхээнээс гарч энгийн тасагт шилжсэн” байгаа. Түүнээс эмнэлгээс гарсан эсэх тухай мэдэх юм алга. Өнгөрөгч 2016 онд дөнгөж хоёр хувьтай байсан эдийн засаг өнөөдөр долоо гаруй хувьтай байгааг статистикаас харж болох ч энэ мэт зүйлийг даах эсэх нь тодорхой бус. 

Сонгууль хаяанд ирчихсэн үед ахмадуудынхаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлье гээд хуулийн төсөл оруулаад ирж байхад “Тийм боломж байхгүй. Тэтгэврийн доод хэмжээг нэмэхгүй” хэмээн элдэв зовлон тоочоод суух гишүүн хэд байгаа бол доо. Бараг маргааш нь санал хураалгах гэж байж “болохгүй, цаашаа” гээд суух хүн байхгүй л болов уу. С.Эрдэнэ ч үүнийг тооцоолсон байж таарна. Түүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад нь эдийн засаг сэхээгүй байж болно. Боломж хомс байсан учраас ийм хууль санаачлаагүй байж болно. Тэгвэл энэ хуулийн төслөө яагаад 2019, 2018, 2017 онд өргөн бариагүй юм гэдэгт хамаг учир бий. Үүнээс харвал тэтгэврийн нэмэгдлийн ар талд улс төр, сонгууль угтсан нэгэн  том агуулга цухалзана.

Учир нь тэр сонгуулийн уур амьсгал нэгэнт орчихсон цагаар “Засгийн газар миний энэ хуулийн төслийг авч хэлэлцсэнгүй. Ахмадуудынхаа тэтгэврийн доод хэмжээг нэмчих туйлын хүсэл надад байна. Нэгэнт Засгийн газар нь хөдлөхгүй байгаа учраас хуулийн дагуу УИХ-ын чуулганаар оруулж байна. Эрх биш ард түмнээс сонгогдсон гишүүд байна, дэмжих байх” хэмээн мэдээлэл хийх нь гарцаагүй Тийм зураг ч харагдаж байна. Хэрвээ УИХ дахь олонхын бүлэг бодит байдлыг мэдэж байгаагийн хувиар “Ийм боломжгүй” хэмээн дэмжихгүй бол С.Эрдэнэ дарга сонгуулиар “Та бүхнийхээ тэтгэврийг нэмэх гээд аргагүй хүчин мөхсөдлөө. МАН-ынхан халгаадаггүй” хэмээн уйлаад ч хамаагүй явах л тактик харагдаж байна. МАН манараад хуулийн төслийг дэмжвэл С.Эрдэнэ үндэсний баатраар өөрийгөө өргөмжилж таарна. 

Түүнд өөрөөр улс төр хийх зүйл тун хомс байгаа байх. Жилийн жилд сонгуулийн хар пиар болгон нийслэлд ашигладаг утааны асуудал нааштай эргэсэн учраас ирэх сонгуулиар утаа яриад явах нь өөртөө хасах оноо цуглуулах талдаа орчихно. Цалин, тэтгэвэр нэмээгүй гэх ямар ч арга алга. Засгийн газраас шат дараатай цалин нэмж байна. Шинэ он гарсаар тэтгэврийн нэмэгдэл олгож, зээлийг тэглэлээ. Зам харгуй барьсангүй гэх арга бас л алга. Монгол Улсын 21 аймаг ерөнхийдөө нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо. Олон арван жил там болж байсан Налайхын замыг ашиглалтад орууллаа, Дархан, Улаанбаатарын зам ирэх хавраас ажлаа үргэлжлүүлэн хийнэ гээд энэ салбарт тэгтлээ муу хэлэх зүйл алга. Алдаа оноо тэнцүүхэн байгаа ч илэрхий “гөвөөд” байх зүйл хомс. Тээврийн салбарт шинэчлэл хийгдсэн. Агаарын тээвэрт гэхэд л Завхан аймгийн “Доной”, Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн өргөтгөн засварлалаа. Дээр нь орон нутгийн нисэх онгоцны тарифыг хямдруулж, хүртээмжийг нэмэгдүүлжээ.

Эндээс харвал өрсөлдөгчдөө муучлах боломж тун бага. Болж байгаа зүйлийг хэргээр муучлах гэвэл өөрийнхөө эсрэг тэсрэх бөмбөг бэлдэнэ гэдгийг мэдэж байгаа байх. Зуун дамжин яригдсан Газрын тос нэрэх үйлдвэрийн ажил эхлүүллээ, түүхэндээ монголчууд анх удаа өөрсдийн хүчээр төмөр замаа барилаа, удаан хугацаанд шийдлээ хүлээж байсан Цэвэрлэх байгууламжаа шинэчлэн засварлаад эхэлчихсэн гээд яриад байвал эрх биш ажил бий. Тэгэхээр С.Эрдэнэ дарга арга мухардаж, нэгэн санаа төрсөн нь Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл байсан нь дамжиггүй. Хэрвээ үүнийг эрх баригч намынхан сонгуульд барьцаалагдаж, нэмэгдүүлэх юм бол бас л их буруу харагдана. Хэрвээ нэмэгдүүлэхгүй хэмээн бодит байдалтай эвлэрвэл бас л оноо алдана гээд хоёр талтай зүйл. С.Эрдэнэ даргын хувьд яах аргагүй хоёр талтай асуудал өргөн барьчихаад сууж байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 07

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

0  |  0
Зочин (192.82.75.61) 2020 оны 02 сарын 06

Хоёр нам ээлжлэн засгийн эрхийг барьж байсан түүх үгэлжилбэл 2020 онд Ан олонхи болно гэж бодож байгаа. Шинэчлэл явагдаж байгаа бол энэ 2 нам ялахгүй!!!

0  |  0
Иргэн(202.9.40.152) 2020 оны 02 сарын 05

Энэ бузрыг монгол төрөөс зайлуулж цаазлах ёстой

0  |  0
иргэд олон түмэн(103.212.117.97) 2020 оны 02 сарын 05

Нас барагчидын нэр дээр мөнгө завшсан нь үнэн бол ёстой хогын бузар эрүүгийн эльмент,ийм юмыг төрдөө шургалуулчихаад сууж байдаг бид ч ёстой үхэр монгол юмаа,энүүний нэр энэ жил сонгуульд нэр дэвшвэл би л лав санал өхгүй

1  |  0
Irgen(103.57.94.201) 2020 оны 02 сарын 05

энэ нөхрийг салбарын сайд байх үед нийгмийн даатгалын санд маш их хэмжээний хохиролтой хулгай луйвар гарсан.нас барсан хүмүүсийн нэр дээр хүртэл хасалт хийлгүй мөнгө шаргаж идсэн байсан биз дээ.хэргүүдийг нь Eлбэгдоржийнь шүүгч прокурорууд хөөн хэлэлцэх хугацаагаа хэрэгсэхгүй болгосон.тэр хохирлоо төлсөн юм уу.эд нар эрх барьж байхад эрдэнэ элбэгдорж нарын таргалсан эгэл түмний турсан хоёр яг тэнцэнэ.

0  |  0
зочин(66.181.177.186) 2020 оны 02 сарын 05

сайд байхдаа юун тэтгэвэр нэмэх вэ мөнгө идэх гээд завгүй байхгүй юу НД-ийн мөнгөнд шүлс нь гоожиж шунал нь хөдлөөд ухаангүй явахгүй юу даа. одоо завтай болж гэнэт сэрж солиорч байна лдаа

0  |  0
ddr(64.119.23.215) 2020 оны 02 сарын 05

ene bid w yuga hiideg yum hudkaa dahij garj ireh gsn umhii snaa ni bz

0  |  0
иргэн(202.55.191.194) 2020 оны 02 сарын 05

НД-ын мөнгө луйвардаж завшсан, талийгч нарын нэрээр тэтгэвэрийн мөнгө завшсан гээд энэ хүнтэй ярих юм их бий. гэнэт ухаарч, тэтгэвэрийн доод хэмжээг 500000төг болгох хууль санаачилсан ч энэ хүний ”хар”-ыг дарж дийлэхгүй. сонгууль дөхөөд шоу хийж байна. худалч хуурамч хог шаарыг дахин бүү сонгоорой

0  |  0
zochin(66.181.161.119) 2020 оны 02 сарын 05

songuuliin omno dood hemjeeg 420 bolgoj nembel man ylna shuu erdne darga sanaachlaad sanaachlaad erh medel n dutah biz onooduul n demjihhguildee

0  |  0
ЗОЧИН(192.82.72.183) 2020 оны 02 сарын 05

НДС-ын мөнгөөр бизнес хийсэн, Улсад огт ажил хийж НЛ төлж байгаагүй хүмүүст тэтгэвэр авахад нь 10 жил нэмж өгсөн тэнэг шийдвэрүүд энэ ухаан муутай хүний хийсэн ажил шүү дээ.

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 05

ENE KHOGIIN ER EE

0  |  0
Их манай дэх(192.82.73.114) 2020 оны 02 сарын 05

МЭЛХИЙ МИНЬ ЧАМААС БОЛЖ МАНАЙ НАМ ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ МУУ РЕЙТИНГ НЭР ХҮНДГҮЙ БАЙГАА МАН-ААС ДООР БАЙНА.ХЭРВЭЭ ЧИ АЖЛАА ӨГЧВӨЛ МАНАЙ НАМ ОЛОНХИ БОЛНО

0  |  0
ard tumen(202.21.100.210) 2020 оны 02 сарын 05

tiimee ed songuuli doxoxoor l ta nartaa xyazgaargui xairtai boldog uls shuu dee. ta nar min songuuli ogoxdoo xunee xarj baij l ogch bgaarai daa xulxiduulj xanaxguil ....

0  |  0
ard tumen(202.21.100.210) 2020 оны 02 сарын 05

tiimee ed songuuli doxoxoor l ta nartaa xyazgaargui xairtai boldog uls shuu dee. ta nar min songuuli ogoxdoo xunee xarj baij l ogch bgaarai daa xulxiduulj xanaxguil ....

0  |  0
Top