Гар утас 00-ын суултуураас 18 дахин бохир

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.03/ коронавирусийн халдвар, нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. Гар утас ариун цэврийн суултуураас 18 дахин бохир болохыг Америкийн судлаачид тогтоосон байна.  
ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гадаадын орнуудад утас ариутгагч гарсан. Түүнийг гадаадынхан хэрэглэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top