Бусдын гээсэн гар утсыг олж, ХУВЬДАА АШИГЛАСАН этгээд ял сонслоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

Бусдын гээсэн гар утсыг олж, түүнийгээ бусдад худалдан, олсон орлогоороо өөр утас худалдан авч, ашиглаж байсан этгээд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгэгджээ.

 

Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.Алунгуа “I phone 7 plus” маркийн гар утсаа гээжээ. Гээсэн гар утсыг нь иргэн Х олсон ба түүнийг иргэн С.Алунгуад 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байна. Харин шүүгдэгч Х-гийн төрсөн эгч Н нь дүүгээ хүний гээсэн эд зүйл олсон гэдгийг мэдсээр байж санаатай нуун далдалж, өөрчлөн 1.251.000 төгрөгийн хохирол учруулан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, дүү Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, зургаан сарын хорих ял оногдуулж, шийдвэрлэлээ. 

ХУУЛИЙН ЗААЛТААС

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2. байнга тогтвортой үйлдэж;

2.3. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.103.62) 2020 оны 03 сарын 02

Өөр баригдах хулгайч алга уу. Том хулгайч нараа оролдвол яасан юм \n

1  |  0
Зочин(59.153.113.169) 2020 оны 02 сарын 09

Үнэн бол манай хууль овоо чангарсан бололтой\n

0  |  0
Zochin(66.181.161.24) 2020 оны 02 сарын 15

Araichde awilga xar tamxin deere xynalt tawij yl ogoxgvi bj xvni xaysan yman deer yl ogno gj ymar niigemd amidraad bnaa

1  |  0
Jagai(202.21.107.3) 2020 оны 02 сарын 08

Ee araichdee xedii tvvnd buruu bii Gexdee xeden ter bumaar idsen xvmvvsee enen shig tediin tedeer tegj taslagdlaa gej bgaagvi baij neg muu 1 say garan fogrognii ym absan toloo ix ym bolox ni shvvx tagdaa araich baina shvv Tomtsuulaa yachij chadaxgvi

0  |  0
Цаг(103.10.23.99) 2020 оны 02 сарын 08

Хаясан хүний хаяз олсон хүний олз би бол шууд авна тэгээд ялтан болуул болно биз яадаг юм

0  |  0
Баттулга(202.55.188.38) 2020 оны 02 сарын 06

май алаа шаана биз шудрага уу тэгээд

0  |  0
MGL(192.82.78.226) 2020 оны 02 сарын 05

Khuulia medej khumuusiig urdchilan sergiileesei gedeg uudnees oruulsan baihaa. Sanaandgui baidlaar heregt orohios bolgoomjiloh heregtei Khuulid yah argagui deerh zaalt orson bga.

0  |  0
arai(202.126.89.244) 2020 оны 02 сарын 06

eooo zailaachee yumar niigemd amidraad bgam be ene huuli hyunalt shvvh porkuror ni bvgd lalruud yumaaa

0  |  1
зочин(139.5.219.179) 2020 оны 09 сарын 21

Ардын хүүхдийг доромжилж бна даа. Авилгач ноёдоо яаж ч чадахгүй ш дээ. Хэн салгалж байж утсаа хая гэсийм бэ.

4  |  0
Зочин(66.181.182.43) 2020 оны 02 сарын 03

Монголын бүх гар утас зардаг төвүүд бүгд мөнгө болж таарж байна уу?

0  |  0
zochin(103.26.193.1) 2020 оны 02 сарын 04

Улсын тѳсвѳѳс мѳнгѳ олсон мѳнгѳ угаасан хулгайч наоаа суулгадаачээ\n\n

2  |  0
Тэнгэрийн Гэсгээл(202.126.88.151) 2020 оны 02 сарын 09

ХАР ТАМХИЧИН 150К ААР ТОРГУУЛААД, ТЭНСЭН АВЧ БАЙХАД ХҮНИЙ ГЭЭСЭН УТАС ОЛООД 6 САР ШОРОНД... ЭХ ОРНОО ЗАРЖ ИДСЭН, 60 ТЭРБУМААР НЬ ХАХУУЛЬ АВСАН, ЖДҮ ШААСАН, ХҮН АЛСАН, НИЙГМИЙН ДААТГАЛ ШААСАН, ЭРДЭНЭТИЙГ ЗАРСАН, ОЮУ ТОЛГОЙГООС ӨГЧ АВСАН ГАРУУДАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ЁСТОЙ МУНДАГ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ ДЭЭ...!!! ТА НАР БИТГИЙ ШААА!!!!!

12  |  0
112(202.179.24.179) 2020 оны 02 сарын 03

ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн ”Гэмт хэргийн улмаас олсон....” гэх диспозиц буюу обьектив талын шинж хангагдахгүй л баймаар юм.\n

0  |  0
Эрүүгийн хууль(202.21.109.130) 2020 оны 02 сарын 03

Тэгвэл нэг зүйл гэсэн сураад авлаа ш дээ. Цаашдаа бодож яваарай...

1  |  0
Эрүүгийн хууль(202.21.109.130) 2020 оны 02 сарын 03

Коммент устгаж байгааг бодход их чухал байдаг бололтой. Б.Гантуяа

0  |  0
Эрүүгийн хууль(202.21.109.130) 2020 оны 02 сарын 04

Коммент устгаж байгааг бодход их чухал байдаг бололтой. Б.Гантуяа

1  |  0
Эрүүгийн хууль(202.21.109.130) 2020 оны 02 сарын 03

Сэтгүүлч: Б.Гантуяа хохирогчийн нэрийг яагаад овогийн эхний үсэг бүтэн нэртэй нийтлээд ялтаны нэрийг яагаад нууцлаад байгаагаа тайлбар оруулна уу. Эсэргээрээ та гэмт хэрэг хийж байна. Сэтгүүл зүйн сургуульд тухайн салбартай хамааралтай хууль зүйн хичээл ордоггүй юм уу. Эсвэл та сураагүй юм уу. Дипломоо урж хаяад өөр ажил хийсэн дээр байх...

1  |  0
g(66.181.161.47) 2020 оны 02 сарын 03

zawharsan turtei bnaa.aarts achij ywah,geesen ymiig olood zarsn bhad iim yl bna.har tamhi tataj 150 arai bishee

0  |  0
111(103.212.119.215) 2020 оны 02 сарын 04

Үгүй ээ та нар улсын болон ард түмний өмчийг хэдэн тэрбумаар нь идэх боломж нээсэн үйлдсэн баяр сайхан билэг Баярцогт Эрдэнэбилэг Батхүү нарыг яаж шийтгэсэн юм бэ ичих хэрэгтэй\n

3  |  0
aa(139.5.216.10) 2020 оны 02 сарын 03

Har tamhi tat. hvn dairj al. luivar hii. tegwel chi shorond orohgui

1  |  0
HI(122.201.20.3) 2020 оны 02 сарын 03

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө,- Бараа олох нь гэмт хэргийн улмаас биш баймаар юм. Бусдын гээсэн эд зүйлийг олсон этгээд хувьдаа ашиглах гээд арай өөрдөө, ГЭмт хэргийн улмаас гэдэг чинь дээрэмдэх, хулгайлах гм үйлдэлтэй зүйлийг хэлмээр\n

0  |  0
kkk(202.55.191.130) 2020 оны 02 сарын 04

muu muudaa deerelhuu gej avilgachidaa shiitgej barahgui baij ard irgeddee er bar

3  |  0
зочин(202.126.89.210) 2020 оны 02 сарын 04

хэдэн тэр бумийн луйварчдад үйлчлэхгүй бж ард иргэддээ яасан их үйлчилдэг хууль вэ

5  |  0
ооо(112.72.12.7) 2020 оны 02 сарын 04

Бааранд архидаж яваад утсаа хаясан балай одоо ичээчээ.

3  |  0
х(202.9.43.39) 2019 оны 02 сарын 23

Хэдий хүний утсыг олоод өгөх боломжтой байхад өгөөгүй нь өөдгүй ч, хэдэн тэрбумаар иддэг гаруудад үйлчлэхгүй хэрнээ ядуу ардуудыг шийтргээд байдгийг нь бодохоор дургүй хүрч байна. Улс орноо гзар нутгаа баялгаа зардаг гаруудаа эхлээд үүн шигээ шийтгэ л дээ та нар.

0  |  0
JDY (59.153.113.174) 2020 оны 02 сарын 04

muusain awilgalch shuuh prokuror tsagdaa nar sunutugei

2  |  0
Зочин(202.9.42.52) 2020 оны 02 сарын 03

Цагдаа прокурор нэг халаасанд байдаг юмаа цагдаагиинхан мөнгө дамжулагчид ждү гиин хэргииг наймаалцаж байна анхаар

1  |  0
Zochin(103.57.92.206) 2020 оны 02 сарын 04

Ter ih mungu ideed ugaagaad baigaa tomchuudaa shiitgeechee. Engiin ireded l uilchildeg huuli yum uu.

1  |  0
Ы(202.21.106.119) 2020 оны 02 сарын 04

ХУЦАН БИЗ ГАР УТАСНЫ ХУЛГАЙЧУУДАА ТАВИАД ЯВУУЛДЫН БАЙЖ

4  |  0
boogii(202.126.89.57) 2019 оны 02 сарын 22

3-amid gerchtei hereg odoo tag getel (150$) utas odoogoor kkk zailzaach busuu

0  |  0
boogii(202.126.89.57) 2019 оны 02 сарын 22

Zaza ta nariin tsag daa erguul buudal ynhan ta nar ugui gechihdee

0  |  0
Т(139.5.216.212) 2020 оны 02 сарын 04

Шүүгч нарыг нь.эмчид.үзүүлсэн үү. Эрүүл лав биш. Өөрийн дураар эд зүйлээ хаячихаад эргээд бусдад гай болдог этгээдэд ногдуулах ял шийтгэл байна уу

5  |  0
Яана даа(103.57.94.52) 2020 оны 02 сарын 05

Ээ хөөрхий шуналын сэтгэлээр хүний утсыг буцааж өгөөгүй завшаад 6 сар хоригдох ял авдаг нь аймаар юм. Хүний юмыг олчихоод олсон хүний олз гэж боддог гаруудад сургамж болох болтугай.

1  |  2
Дорждэрэм(66.181.161.100) 2019 оны 02 сарын 22

7 настай хүүг дайрч алсан хүн нэг жил тэнсэн саяын үнэтэй утас олоод 6 сар хорих шудрага ёс хаана байнаа эсвэл 7 настай хүүгийн амьнаас үнэтэй утас байсан юм уу?

0  |  0
zochin(202.9.42.193) 2019 оны 02 сарын 22

гээсэн утсы нь олсон хүн хэвлэлд сенсааци дэгдээмээр юм , зүгээр хөх инээд хүрчихлээ

0  |  0
Иргэн(64.119.22.23) 2020 оны 02 сарын 04

Харин тиймээ. Хэрвээ хэрэгт холбогдсон улс төрчид, мөнгөтэй хүмүүст мөн ингэж хандаж зөв шийддэг байсан бол яая гэхэв. Гэтэл энгийн иргэдэд болохоор хууль ингэж хатуу үйлчилдэг хирнээ эрх мэдэлтнүүдэд хөнгөн хандаж байгаа нь шударга биш байна. Хэдэн тэрбумаар нь идчихээд, эх орноо худалдчихаад ялгүй эрх чөлөөтэй явж л байна. Манай хууль шүүхийхний үнэн нүүр царай энэ.

1  |  0
Altanzul(202.55.188.37) 2019 оны 02 сарын 22

Arai yumdaa gants utas olson huniig ingej baidag turin tomchuud idej uusan nuhduud ee yaah vee icheech huuli shuuhinhen

0  |  0
Зочин(202.179.31.71) 2020 оны 02 сарын 03

Энэ хэргийг шийддэг шигээ томчуулын хэргийг шийдээчээ. Хууль тэгш үйлчлэх ёстой шүү дээ. Чепакууд яахав Акуулуудаа. Хуулийнхнаас ичих юм. Ядарсан ард түмэнд ял үүрүүлэхээ больмоор

2  |  1
Top