МАН-ын Бага хурал хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

  МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхлээд байна. Хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг МАН-ын дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан байна.

Дүрмэнд шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны гишүүд оролцоог бий болох, Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгах, Хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгах, Намын санхүүжилтийн үйл ажиллагааг журмаар зохицуулах, Намын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой шинэ бүтцийг би болгох, гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгасан байна. Бага хурлаар дүрмийн төслийг танилцуулж хэлэлцүүлнэ. Батлагдсан намын дүрмийг маргааш эхлэх их хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top