Трамп бухимдав

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Христофор Колумбын хөшөөг буулгахыг эсэргүүцлээ. Тэрбээр “Бид түүхээ хадгалах хэрэгтэй болохоос устгах ёсгүй. Одоо Христофор Колумбын хөшөөг буулгах гэж байна. Цаашлаад юу болох вэ, үүнийг зогсоох хэрэгтэй. Энэ бол өв хөрөнгө” гэж “Washington Examiner”-т ярьжээ.

Христофор Колумбын нэгэн хөшөө рүү саяхан улаан будаг цацсан байжээ. Мөн Нью-Йорк хотод түүх соёлын өвийг сүйтгэгчид Христофор Колумбын хөшөөн дээр элдэв зураг зурсан бол өнгөрсөн наймдугаар сард энэ мужид үл мэдэгдэх хүмүүс Колумбын хөшөөний толгойг тасдсан байна.

Америк тивийг нээж, далай тэнгист олон бэрхшээлийг даван туулж явсан Х.Колумб нь дэлхийн түүхэнд мөнхөрсөн хүн юм. Колумбын их аяллын дараа далайчин Америго Веспуччи ном бичиж, Христофор Колумбын очсон газар бол Америк тив юм гэж анх нээсэн байдаг.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(198.8.93.64) 2017 оны 10 сарын 22

Бат-Үүл kkk

0  |  0
moloko(103.57.93.101) 2017 оны 10 сарын 20

kolumbiin neesen gazriin zurg hudlaa

0  |  0
Индиан(103.26.194.241) 2017 оны 10 сарын 18

Индианчуудад гамшиг дагуулж очсон болохоор үзэн ядах хүмүүс их л байгаа байлгүй дээ

0  |  0
уншигч(202.72.245.122) 2017 оны 10 сарын 18

БатҮүл очоод манаргаж яваа юм биш биздээ

0  |  0
Top