Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгч баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг  УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдад баяр хүргээд бидний өмнө Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажиллах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байгаа хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цаашид эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний сайн сайхан амьдралын төлөө гар нийлж хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

  

Эх сурвалж: PRESIDENT.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.193.225) 2017 оны 10 сарын 04

Zasgaa yaj burduulj, helsen ugee hir bieluulehiig hariya daa

0  |  0
Сайн байна(103.26.195.188) 2017 оны 10 сарын 04

Одоо МАН-ын дарга ав, УИХ-ын даргыг огцоруулж, Нямдоржийг УИХ-ын дарга болгох, тэгээд тэр 60 тэрбумынханы хуулийн хамгаалалт болсон АТГ, Цагдаа, Тагнуулын ерөнхий газар, Прокурорт том цэвэрлэгээ зоригтой хийх хэрэгтэй дараа нь тэр 60 тэрбумынханы шахаасны нөхдүүдээс төрийн байгууллагуудыг цэвэрлэх хэрэгтэй

0  |  0
bi(43.242.241.86) 2017 оны 10 сарын 04

battulgiin gulug

0  |  0
teneg batsanuuda(43.242.241.86) 2017 оны 10 сарын 04

battulgiin husel bielj hurelsuh togloomiin toiragt n orj irvee. ardiin namiig zadlah. hagalan butargaj ajillagaa ingeed zamdaa garch shuluudavaa huurhii.. saidiig dagasan saidiinsuudald sanaarhaj nud n sohorson MAN heden batsaanuud namaa budaa bologhoor hoolondoo orloo

0  |  0
тт(5.136.197.23) 2017 оны 10 сарын 04

гэнэ их сайхан харагадахгүй л байна .хийхийг нь харж сууна .засаг яаж бүрдэхээр л юм эхлээд харагдана даа.

0  |  0
Ard tumen(66.181.165.91) 2017 оны 10 сарын 04

Neg n ih sportiin, neg n er tsergiin albanaas torson 2 erhem min MONGOL ULSIINHAA toloo temtseerei. Huuli hynaltiin baiguullagiin udirdlaguudiig bugdiig n solioroi. Ene ard tumnii husel shuu.

0  |  0
Top