Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би зөвхөн хуулинд захирагдах болно

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэнээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

 Манай Улсын ард иргэд ээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

          Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын Намын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

          Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.

          Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

          Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

          Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

          Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

          Ард түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.

          Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна. 

          Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна.      

          Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

          Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Харин шударга төрийн албан хаагчдаа хүндэлж амьдрах учиртай.

          Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.

          Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

          Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.

          Сайд нь төрийн нарийн бичгийн даргаа, төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал  алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.

          Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар Монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.

          Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг.

Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

          Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.  

          Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.

          Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.

          Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

          "Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.

          Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.

          Эрхэм гишүүд ээ

          Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.

          Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.

          Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.

          "Иргэн баян бол Улс баян" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.

          Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.

          Газрын доорх баялагаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон.

          Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна.  

          Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна Эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.

          Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.

          Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

          Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн нөгжлийн банк, Еропын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна.

          Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон  гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.

          Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.

          Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.

          Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино.

          Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна.

          Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

          Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.

          Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.

          Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг.

          МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн хаана байна(66.181.164.239) 2017 оны 10 сарын 05

За даа Монгол улс толгойдоо ийм бодолтой байж л зөв замаар явна. Ийм үгийг төр засгийн толгойд байгаа хүнээс сонсолгүй мөн ч удаж дээ. Цаг нь болохоор ирдэг л юм байна.Тэхдээ зөвхөн сайхан үгээр сайн сайхан ирдэггүй.Үнэнхүү ухаалаг зоримог алхамууд хийгдэж байж л юм бүтдэг. Энэ тийм амар зүйл биш боловч хүрэх зорилт зөв байвал хандах зүг өөрөө тогтоно. Амжилт хүсье

0  |  0
Монголын ард түмэн(176.59.33.249) 2017 оны 10 сарын 04

Энэ шинэ сайдыг эсэргүйцээд байгаа гарууд л жинхэнэ 60 тэр бумын эзэд. Жинхэнэ тэр хулгайч луйварчид. Тэд ард түмний мөнгөөр баяжсан гөлөгнүүд гартаа нэг айлын хүсээд авч чадахгүй байгаа байрны мөнгөөр бугуйндаа цаг авч зүүгээд явж байгаа ЗГХЭГ дарга асан нусан чавх шоронд орхоо мэдээд байгаа гөлөг. Эд нарыг шоронд нь хийж зайлуулах хэрэгтэй. Монголын төрд ийм новшнууд хэрэггүй. Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэе. Сайдаа.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 10 сарын 04

hurelsuhee naad hulgaich luivarchidaa alaad uguurei!

0  |  0
pixnu(49.0.218.16) 2017 оны 10 сарын 04

ARAAS CNIE UANZAN BYREER HSURGAJ GATSAAX GEJ BGA XYMYYS BOL JUNGAA NAR HSYY

0  |  0
piis(49.0.218.16) 2017 оны 10 сарын 04

ENE XYRELSYXIIG ESERGYYTSEED BGA NOXDYYD BYGD XUJAA NAR HSYY

0  |  0
sainaa(107.167.112.74) 2017 оны 10 сарын 04

Uneheer egel jiriin irgediin huleeltiig tusgasan asuudliig onovchtoi helsen bn.Eh ornoo tsergiin hunii yosoor hamgaalj bodlogodoo unench tuushtai baigaarai.MAN-iin suulchiin naidvar

0  |  0
sainaa(107.167.112.74) 2017 оны 10 сарын 04

Uneheer egel jiriin irgediin huleeltiig tusgasan asuudliig onovchtoi helsen bn.Eh ornoo tsergiin hunii yosoor hamgaalj bodlogodoo unench tuushtai baigaarai.MAN-iin suulchiin naidvar

0  |  0
дэмжинэ(202.9.41.229) 2017 оны 10 сарын 04

Бид ийм л Ерөнхий сайдыг хүссэн дэмжих ч болно.

0  |  0
0(119.40.103.186) 2017 оны 10 сарын 04

AMNAAS GARSAN UG,NUMNAAS TAVISAN SUM,..BUTCAAJ BOLOKHGUI,..URAGSHAA KHARAAD ,UVGUDIIN UG DOR ALKH,.AIDAS AIKH GEJ UGUI,....

0  |  0
зочин(1.30.7.184) 2017 оны 10 сарын 04

Хэлсэн уг маш саыхан байна.яхарин хэрэгжилт ийм байваас таныг ард түмэн 2 гараа өргөн маш ихээр дэмжих болноо.Амжилт хүсье.

0  |  0
Зочин(202.179.27.30) 2017 оны 10 сарын 04

Хэлсэн үгийг тань уншаад Танд итгэх итгэл улам нэмэгдлээ. Та түүхэнд нэрээ үлдээх сайн ЕС байж чаднаа. Амжилт хүсье.

0  |  0
Зөв сэтгэл,зөв санаа(66.181.160.115) 2017 оны 10 сарын 04

Зөв сэтгэл,зөв санаа монголчууд бүгд дэмжих ёстой.

0  |  0
Цнд(27.123.212.133) 2017 оны 10 сарын 04

Эх орон. Түмэнолон. Байгаль ээждээ халуун сэтгэлээ зориулж ернхлгчэйгээ гар нийлэн ажиллана гэж найдья. Бэрхшээлээс бүү шантараарай. Амжилт

0  |  0
Зочин(202.21.101.186) 2017 оны 10 сарын 04

сагсуу тэнэг ойворгон нөхөрдөө

0  |  0
ммм(119.40.97.90) 2017 оны 10 сарын 04

Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ажлын амжилт хүсье. Өнөөдрийн индэр дээрээс хэлсэн бүхнээ хэрэгжүүлээрэй. Саад тулгарах ч түүнийг ард түмэнтэйгээ даван туулаарай.

0  |  0
БАГАБАНДИ(122.201.31.246) 2017 оны 10 сарын 04

УИХ - Д МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ХИЧНЭЭН ХҮН ШУРГАСАН ХЭН ХЭН БЭ?! ДАГАН БАЯСАГЧ ГАР ХӨЛ БОЛСОН КНОПЧИД ХЭН ХЭН БЭ ?! ГЭДГИЙГ ЯЛГАЖ ӨГСӨН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН БОЛОВ !!”

0  |  0
Бат(103.242.47.74) 2017 оны 10 сарын 04

Үнэн байгаасай энэ үг хүрэлсүхийн үг мөн үү Өмнө нь хэлж байсан үг үйлдлээс нь харахад арай л өөр логик харагдана даа

0  |  0
Бат(202.131.225.6) 2017 оны 10 сарын 04

Зөв хө, жинэхэн цэргийн хүн шиг сонсогдож байна. Дэмжиж байна.Төрийн нуруу түвшин, түмэн олон минь амар амгалан байхболтугай.

0  |  0
zaluu(27.123.213.2) 2017 оны 10 сарын 04

VNEN ONOWCHTOI HELJEE. AMJILT. SAINII HAJUUGAAR SAAR GEJ. ZAGNAAD ZANAAD. BAIGAA NOHODOOS. BOKGOOMJLOOROI. SHUDARGA ZAN TANI TAALAGDAG. DAA

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 10 сарын 04

mundagaa. Mundag saihan hekj baina. Amjilt hvsii

0  |  0
admin(202.179.25.91) 2017 оны 10 сарын 04

Болтугай болтугай хурай хурай.

0  |  0
Гомбын Батнасан(202.179.31.36) 2017 оны 10 сарын 04

Үнэхээр үнэмшилтэй, сайхан хэлжээ. Чамайг шудрага ард түмэн, УИХ-ын 47-н гишүүн, Монгол улсын ерөнхийлөгч бүрэн дэмжиж байгаа. Гэвч УИХ дахь намын нөхдийн чинь тал чиний эсрэг, танай танхимын эсрэг, МАНАН-г устгуулахгүйн төлөө, Оффшорчидыг өмгөөлхийн төлөө, Авилга, хулгайн замаа хаалгахгүйн төлөө тэмцэнэ гэдгээ ил тод зарлаад хуралдаа суусангүй. Эд нар чиний зам дахь хамгийн том, хамгийн аюултай саад түүнээс бус жагсаад, шаардаад байгаа багш, эмч нар биш үүнийг байнга санаж яв

0  |  0
Эрдэнэжаргал(211.33.151.179) 2017 оны 10 сарын 04

Ажилд нь амжилт хүсэе зоригтой өөрчлөлт хийх цаг нь аль хэдийнэээ болсон дэмжиж байна

0  |  0
Зочин(202.72.245.205) 2017 оны 10 сарын 04

Таныг бурхан эвээж яваг ээ, Ард олноо бодож зөв шудрага байхыг хүсье, олны итгэл их байгаа шүү дүү минь

0  |  0
irgen(182.160.33.28) 2017 оны 10 сарын 04

saihan heljee amjilt.odoo helsendee bh l chihal

0  |  0
Зочин(202.131.244.117) 2017 оны 10 сарын 04

Уйлмаар сайхан, үнэн, зөв үг хэлжээ.

0  |  0
bi(202.179.31.34) 2017 оны 10 сарын 04

amjilt husie helsend hurch ajillaarai

0  |  0
zochin(119.40.97.94) 2017 оны 10 сарын 04

mundag zorimog zaluu shuu ajild ni amjilt husie

0  |  0
zochin(150.129.141.128) 2017 оны 10 сарын 04

Undesnii auditiin gazriin darga. Hurelbaatariig solih heregtei bnaa. Noyon enkhboldiin hun bgaa um. Baahan dargiin oron toog l nemlee dee. Bas baahan hun halaad uursdiinhuu humuusiiig oruulsan daa.

0  |  0
Top