Чөтгөрийн Библи буюу ”Codex Gigas”-ийн тухай

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 29

"Godex Gigas"-ийг дэлхийн найман гайхамшгийн нэг гэж үзэж байгаа бөгөөд "Чөтгөрийн Библи" гэж нэрлэдэг байна. Чөтгөрийн библийг 160 илжигний арьсан дээр 50 см хэмжээтэй 92 бүлгийг бичсэн гэдэг аж.  Номын хүнд  нь 75 килограмм, зузаан нь 22 сантиметр гар аргаар үйлдвэрлэсэн байна. Өдгөө нийт 640 хуудаснаас 624 нь сайнаар хадгалагдсан гар бичмэл байгаа ажээ. Чөтгөрийн библийг Чех улсын Подлажицийн Бэнэдикитийн сүмийн лам нар зохиосон гэдэг ба "Codex Gigas"-ийг урлаж байгаа лам нарт чөтгөр өөрөө ирж тусалж бичүүлсэн хэмээх домог байх аж. 

Бенедиктийн сүмийн лам нар XIII дугаар зуунд Исидоро Заветийн "Иудийн дайн", Шинэ гэрээний түүхэн бичгүүд ба бусад шинжлэх ухаан, зурхайн онол дээр тулгуурлан зохиожээ. Гэвч  XV дугаар зууны шашны дайнаар ихэнх нь бүрэн устгагдсан байна. Тус номын агуулгад "Хуучин болон Шинэ гэрээний эх бичвэрүүд", "Иудийн гарал үүсэл", "Еврейн дайн", "нүгэлтний толь" гэх мэтийг багтаажээ. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol (49.0.212.6) 2017 оны 09 сарын 29

xudlaa shuu. xuleen zuvshuurdug ge bichij baigaa xun uuruu chutguriin xun shuu

0  |  0
Top