Зургаан компани махан бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортолно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

Манай улс БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүний экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон. Энэ ажлын хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны дагуу 2014 оны зургадугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн.

Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан, манай талаас 2015 оны гуравдугаар сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн юм.

Үүний дагуу Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгожээ.


Үүнд:

1.Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-д,

2.Дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд үхэр, хонины мах нийлүүлэх нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”гэсэн 4 компанид ,

3.Адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох, адууны мах боловсруулах зөвшөөрлийг “Хаан хүнс” ХХК-д,

4.Адууны хөлдүү гулууз мах экспортлох зөвшөөрлийг “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-д тус тус олгосон байна.

Одоо харин дээрх зөвшөөрөл нь баталгаажсан нэр бүхий компаниудын бүтээгдэхүүн экспортлох албан ёсны гэрчилгээ нь гарчихвал, экспортоо эхлүүлэхэд бэлэн болсон аж.

Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон билээ.

Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны дагуу 2014 оны зургадугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан, манай талаас 2015 оны гуравдугаар сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн юм.

Үүний дагуу Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгожээ.


Үүнд:

1.Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-д,

2.Дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд үхэр, хонины мах нийлүүлэх нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”гэсэн 4 компанид ,

3.Адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох, адууны мах боловсруулах зөвшөөрлийг “Хаан хүнс” ХХК-д,

4.Адууны хөлдүү гулууз мах экспортлох зөвшөөрлийг “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-д тус тус олгосон байна.

Одоо харин дээрх зөвшөөрөл нь баталгаажсан нэр бүхий компаниудын бүтээгдэхүүн экспортлох албан ёсны гэрчилгээ нь гарчихвал, экспортоо эхлүүлэхэд бэлэн болсон аж.

Сэтгэгдэл бичих

- See more at: http://dnn.mn/%D0%B7%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8-%D0%BC%D0%B0%D1%85%D0%B0%D0%BD-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D1%85%D2%AF%D2%AF%D0%BD%D1%8D%D1%8D-%D0%B1%D0%BD%D1%85%D0%B0%D1%83-%D1%80%D1%83%D1%83-%D1%8D%D0%BA%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82%D0%BE%D0%BB%D0%BD%D0%BE/#sthash.Z4LegOzF.dpuf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top