Занданшуулсан шарилыг сүйтгэсэн этгээдэд зургаан сарын хорих ял оноолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

Цорж аграмба Санжжавын занданшуулсан шарилыг сүйтгэж хууль бусаар зарж борлуулах гэж байсан гэх Д.Энхтөрд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 129.1 дэхь зүйл ангийг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхэд шүүсэн бөгөөд улмаар Д.Энхтөрийг буруутай гэж үзэн түүнд зургаан сарын баривчлах ял оноожээ. Хэргийг эргэн сануулахад  Д.Энхтөр  нь 2014 оны аравдугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байсан юм. Улмаар 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өвөг дээдэс(203.194.114.80) 2015 оны 05 сарын 12

гүрвэлийн чулуужсан яс тойроод шоудаад байсан өвөг дээдсийн булш цогцос ухдаг монголоо алдсан хүмүүст ямар нигүүлсэнгүй төр вэ. ширүүхэн арга хэмжээ авч эцэг өвгөдийн булш бунханг зоосны нүхээр хардаг нөхдийг нугаслах байх гэсэн үгүй юм байна. хэний захиалга биелүүлж байсан нөхөр өршөөгдөөд байгаа юм бол. нөгөө эх орон үндстэн ярьдаг нөхөд мөнгө шантажлаж болдгоор нь *** хүүхэн хятад хоолны газраас хэтрэхгүй сэтгэх юм байна хоолны

0  |  0
Top