Цагдаад халдсан хятад иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 11

Замын цагдаагийн ажилтаны биед БНХАУ-ын иргэн халдаж, дүрэмт хувцсыг нь урж танхайрсан хэрэг гарсан. БНХАУ-ын иргэн 40 настай Ж гэгч цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан байна. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Төрийн албан хаагч буюу хуулиар олгогдсон эрх бүхий олон нийтийн байцаагч, хэв журам сахиулах ажилтны үйлдлийг эсэргүүцсэн үйлдэл он гарсанаас хойш цөөнгүй бүртгэгджээ. Тодруулбал эхний дөрвөн сарын байдлаар 81 тохиолдол бүртгэгдсэн байна. Хууль ёсны шаардлага тавьсан тохиолдолд цагдаагийн алба хаагч буюу төрийн үүргээ  гүйцэтгэж байгаа албан хаагчийг эсэргүүцэж доромжилж, биед нь халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалттай юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top