Замын хязгаарлалт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт манай улсад албан ёсны айлчлалыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд хийж буй билээ. Айлчлалын өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн  Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, бусад зарим замуудын  замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top