Мөс цөмөрсний улмаас мотоцикльтой иргэн осолджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр мотоцикльтой зорчиж явсан хоёр иргэн мөс цөмөрсний улмаас осолдож, иргэн Г нь /35 настай, эрэгтэй/ мөсөн доогуур ороод алга болсон золгүй хэрэг гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 19 цаг 30 минутад тус аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч одоогоор цогцсыг олоогүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top