Түймрийн улмаас таван айлын гэр шатжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас баруун урагш 30 км-ын зайтай газар хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, 3 автомашин, Баян-Овоо сумаас 62 иргэн, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, тус аймгийн Түмэнцогт сумаас 140 иргэн, 16 автомашин, 3 трактор, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 19 иргэн, 2 автомашин, нийт 296 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өглөөний 6 цагийн байдлаар түймэр Хэнтий аймгийн Баян-Овоо сум болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт тархан ассан, бага зэргийн сэвэлзүүр салхитай байна гэсэн мэдээлэл иржээ. Түймрийн улмаас одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1, 2 дугаар багийн нутагт 5 айлын 5 гэр шатсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top