Улаанбаатарт 19-21 градус дулаан байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Увс, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч,  шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Маргааш тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 13-ны 21 цагаас 04 дүгээр сарын 14-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраарсекундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө сэрүүсч Баян-Өлгий, Увсын нутгаар 4-9 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж  голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Оройдоо нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд   6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи баруунөмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, зүүн хэсгээр 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадасорохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top