Манай улсад 100-аас дээш настай 120 буурай байдаг

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 13

Манай улсад одоогийн байлаар 100 болон түүнээс дээш настай 120 ахмад энх тунх амьдарч байгаа аж. Үүнээс нийслэл хотод 50, Баян-Өлгийн аймагт 11, Өвөрхангай аймагт 8, Хөвсгөл, Баянхонгор аймаг тус бүр 7, Архангай аймагт 6, Хэнтий, Төв, Дундговь аймаг тус бүр 5, Өмнөговь, Завхан, Дархан –Уул, Орхон, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймагт 1-3 өндөр настан амьдарч байгаа аж.

 
Өндөр настнуудыг насаар нь авч үзвэл 100 болон 101 настай 57, 102 настай 18, 103 настай 18, 104 настай 13, 105 настай 3, 106 настай 4, 107 настай 2, 108 настай 4, 109 настай 1 ахмад байгаа. Тэдний 18 буурай нь эрэгтэй, 102 нь эмэгтэй ажээ.
 
Өндөр настнуудын хамгийн ахмад нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн 109 настай Лувсан овогтой Данзан гуай юм. Энэ өндөр насыг насалж байгаа буянтай буурайнууддаа сар шинийн баярын мэндийг хүргэж урт удаан насалж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top