Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Хангарьд ордны урдаас Налайх дүүрэг рүү

08:30 цагт Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар дүүргийн иргэдээс санал авах ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан автобус  явна. Утас: 91040607. 10:00 цагт Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар дүүргийн иргэдээс санал авах ажиллагааны нээлт болно. Утас: 91040607

“Татвар төлөгчдийн танхим”-д /Татварын ерөнхий газрын 8 давхар/

09:00 цагт  татвар төлөгч Аж ахуйн нэгжүүдэд, 14:00 цагт татвар төлөгч иргэдэд зориулсан "Татвар төлөгчдийн сургалт" зохион байгуулагдана.

МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд

09:00 цагт МҮХАҮТанхимаас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Швед улсын Гадаад Харилцааны Яамны харьяа агентлаг болох Үндэсний Худалдааны газартай хамтран “Олон улсын худалдаа хөнгөвчлөх асуудал, Швед улсын туршлагын тухай” семинар  үргэлжилнэ. Утас: 70109090

бБОНХАЖЯ-ны “Хаан” танхимд

09:30 цагт “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” уулзалт  эхэлнэ. Утас: 99106727

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт МОХ-ноос холбооны чуулган зохион байгуулах талаар мэдээлнэ.

11:40 цагт Орхон аймаг дахь “Монгол хөндий” компаниас агаарын бохирдол, утааг бууруулах төхөөрөмж бүтээсэн талаар мэдээлнэ.

12:45 цагт АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос улс төрийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын 1111 төвд

11:00 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг  ажиллаж иргэдийн асуултад хариулна. Хөдөлмөрийн салбар, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн буцалтгүй тусламж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн асуудлаар хариулт авах боломжтой.

бКонтенинтал зочид буудалд

 "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх түншлэгчдийн зөвлөлдөх уулзалт" болно. Уулзалтаар Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр баримталж байгаа төрийн бодлого шийдвэр, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймагт хэрэгжиж байгаа төслийн явцын талаар ярилцаж, 2015 оны тогтвортой хөгжлийг хангахад төсөлд хамрагсадын оролцооны талаар шийдвэр гаргах юм. Утас: 99059590

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top