Гурван сая дахь иргэнд зориулсан логотой боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Монгол Улсын сая дахь иргэн мэндэлсний дараа Монгол Улс 3 сая иргэнтэй болсныг бэлгэдэж үндэсний бараа, бүтээгдэхүүн, ТВ нэвтрүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түгээх мэдээ, нийтлэл, материалд энэхүү логог хэрэглэхээр тогтсон байна. Гурван сая дахь иргэн өнөө маргаашгүй төрөх магадлал өндөр байгаа бөгөөд сэтгүүлчид гурван сая дахь иргэнийг хүлээн авахаар төрөх эмнэлгийн үүдийг сахиж эхэлжээ. Тиймээс тун удахгүй манай улс гурван сая хүн амтай болсон гэх таатай мэдээ биднийг хүлээж байна.

Логоны тайлбар:

Монгол Улсын 3 сая дахь иргэн дэлхийн бөмбөрцгийн хаана ч тодорч болохыг илэрхийлэх үүднээс  дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан.

Бөмбөрцөг дотор бие бие дээ багтсан гурван хүнийг харуулсан нь хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, 3 сая дахь иргэн маань  бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын 3 сая дахь иргэнээр мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлнэ гэсэн хоёр утгатай.

Амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг бэлгэдсэн

Дээд талд Монгол Улсын соёмбо байрлуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top