300 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн байр ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Уг ажлыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК барьсан байна. Уг сургууль, цэцэрлэг баригдсанаар нийт 120 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 180 хүүхэд эрүүл аюулгүй орчинд хичээллэх таатай нөхцөл бүрдэж байгаа аж.

Үүнээс гадна СБД-ийн 11-р хороо, 7-р хороололын нутаг дэвсгэрт орон сууцны 37 барилга, 600 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2 цогцолбор, авто замын ажлын төлөвлөгөө гарчээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top