Цэргийн үүрэгтний бүртгэл маргааш дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Энэ сарын 5-20-ны  хооронд Улаанбаатар хотын хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг  зохион байгуулж байгаа билээ.Тус бүртгэлд нийслэлд оршин сууж буй 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хамруулж, цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 60 шахам хувьтай байгаа аж.
Иргэд бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3 хувь цээж зурагтай харьяа хороон дээрээ ажлын өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Өмнө нь цэргийн бүртгэл завсардсан иргэдэд ямар нэгэн хариуцлага тооцохгүйгээр зөрчлийг арилгах аж.
Цэргийн үүрэгтний тоо бүртгэл маргааш дуусах тул амжиж бүртгүүлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top