Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд“Их Монгол нэгдэл”, “Жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо” хамтран НИТХ-ын тогтоол хууль зөрчсөн тухай мэдээлэл хийнэ.

12:45 цагт Гол нууруудийн нэгдсэн хөдөлгөөн, “Онги гол" хөдөлгөөн хамтран урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Ахмадууд жаргалгүй байна” сэдвээр Монголын ахмадын чөлөөт холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

Төрийн ордонд

13:00 цагт Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагт Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

15:00 цагт Чөлөөт бүсийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

15:00 цагт Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “А” танхимд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top