Парисын олимпын галыг нарнаас асааж чадсангүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Парис-2024 олимпын наадмын галыг асаах ёслолын ажиллагааны үеэр үүлэрхэг байсан учраас олимпын галыг уламжлалын дагуу нарнаас асааж чадаагүй байна. Тиймээс өмнөх өдөр нь болсон сургуулилтын үеэр асаасан нөөц галаас асаажээ. Энэ гал Парис-2024 олимпын наадмын турш асах юм.

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах хэлсэн үгэндээ өнөөдөр Олимпын их наадам л дэлхий дахиныг нэгтгэж буй цорын ганц арга хэмжээ болоод байна гэж онцолжээ.

Энэ л галаар Парис-2024 Олимпын их наадмын бамбарыг асаалаа. Олимпын бамбар эртний Грекийн түүхэн газруудаар аялж, Олимпын түүхэнд анх удаа Газар дундын тэнгисийг Францын 300 жилийн настай “Белем” хөлгөөр гаталж, Марсельд хүрнэ. Тэндээс Олимпын их наадмыг зохион байгуулагч орноор долоо хоногийн турш аялан, урт удаан аяллаа Парис хотноо Олимпын их наадмын нээлтийн үеэр буюу долоодугаар сарын 26-нд өндөрлүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top