Х.Нямбаатар: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл хийх ШААРДЛАГАТАЙ

2024 оны 04 сарын 17

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар танилцуулж байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хот 1960 оны Бүгд найрамдах Монгол Улсын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэл хийсэн. Тухайн үед Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дөрвөн дүүрэгтэй байхаар засаг захиргааны шинэчлэлийг хийж байсан. Тэр үед Нийслэлд бүртгэлтэй хүн амын тоо 150 мянга орчим байсан. 30 жилийн дараа буюу 1992 оны Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл 1993 онд хийгдсэн. Мөн үед хүн амын тоо 600 мянгад хүрж, дүүргийн тоог зургаан дүүрэгтэй болгож засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийж байсан түүхтэй.

2024 онд Улаанбаатарт бүртгэлтэй хотын хүн амын тоо 1 сая 700 мянга. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл нь одоогоос 30 жилийн өмнө хийгдсэн есөн дүүрэг, 204 хорооны бүтэцтэй явж байна.Энэ нь Багатойруугийн 80 гаруй га талбайд төрийн захиргаа, их дээд сургууль, эмнэлгүүд төвлөрсөн нь түгжрэлийн гол шалтгаан болж байна. 86 га талбайд таван зүгээс өдөрт 3 сая зорчигч хөдөлгөөн хийж байна. Алслагдсан гэр хорооллын хороодын нутаг дэвсгэрт төр, эрүүл мэнд, соёлын үйлчилгээ харилцан адилгүй байгаа нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийх шалтгаан болж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2024 оны 04 сарын 17

Үндсэн хуулиа өөрчилж байж өөрчлөлт хийнэ шүү. тэгээд ч нэгжийн өөрчлөлт нь тухайн орон нутгийн иргэдийгнсаналыг харгалзан УИХ тогтооно. дурын нэг дарга баагий өөрийнхөө саналыг тулгахгүй шүү

0  |  0
ГАНАА(192.82.65.47) 2024 оны 04 сарын 17

ХЭЗЭЭ ПОПОРЧ ДУУСНАА. ӨГЛӨӨ БОСОХОД Л НЭГ ГОЁ ҮГ ХЭЛДЭГ. ШӨНӨ ЭНЭ НӨХӨР УНТДАГГҮЙ БАЙХАА ШИНЭ ҮГ ОЛОХ ГЭЭД

0  |  0
иргэн(66.181.189.28) 2024 оны 04 сарын 17

хөдөөнөөс сонгогдсон гишүүд хөдөөрүүгээ явж аймгийн төвүүдээ хөгжүүлэж тэндээ сайхан амьдарцгаа , чи ч гэсэн нутагруугаа ,,,,,,

0  |  0
Top