Баянмонгол чуулга, Симфони найрал хөгжмийн хамтарсан том хэмжээний жазз тоглолт болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 15

 

Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагаас эхтэй “Баянмонгол” чуулга Монголд алс холын жазз хөгжмийг үрслүүлж, суулгаснаас хойш хэдийн 55 дахь жилтэйгээ золгосон байна. АНУ-аас гаралтай жазз /дагшаа/ хөгжмийн мэргэжлийн хийгээд арилжааны тоо томшгүй олон зохиол бүтээлүүдээс бүрдсэн арвин тансаг сан хөмрөгийг тэд буй болгожээ.

Дэлхийн жазз хөгжмийн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд тохиодог ба дэлхий даяар тархсан жазз хөгжмийн шүтэн бишригчэд болон уран бүтээлчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Баянмонгол чуулга Симфони найрал хөгжимтэй хамтран АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Жорж Гершвиний зохиол бүтээлүүдээс бүрдсэн “An American in UB” тоглолтоо 2024 оны 4 дүгээр сарын 26,27-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа толилуулах гэж байна.

Тоглолтод Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од, дуучин Наагий, Ариу, Jojo, Энжи нар оролцоно.

Хөтлөгчөөр Н.Ганбат ажиллаж байгаа бөгөөд тоглолт Улсын Филармонийн концертын танхимд 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас болно. 

Тасалбарыг: Ticket.mn , Улсын Филармонийн касс

Дэлгэрэнгүйг: 88003041, 70118012

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top