Чөлөөт бөх I Эмэгтэй баг ХҮРЭЛ ЦОМ өргөлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 04 сарын 15

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид 10 жинд оролцож, 2 мөнгө, 2 хүрэл, нийт 4 медаль хүртсэн амжилтаар багийн дүнд тавдугаарт бичигдсэн бол эмэгтэй бөхчүүд арван жингийн зургаад нь медальт байрт шалгарч, багийн дүнгээр 3-р байр эзлэн, хүрэл цомын эзэд боллоо.

Тэмцээний амжилт

Мөнгөн медаль:

59кг: Б.Анударь

65кг: Т.Энхжин

Хүрэл медаль:

53кг: Ч.Отгонтуяа

62кг: С.Цэрэнчимэд

68кг: Э.Дэлгэрмаа

72кг: З.Болортунгалаг

Багийн нийлбэр дүнгээр:

1. Япон - 173 оноо

2. Хятад - 172 оноо

3. Монгол - 138 оноо

4. Энэтхэг - 135 оноо

5. Киргизстан - 122 оноо
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top