Иран улс Израил руу 200 гаруй пуужин, дрон харважээ

2024 оны 04 сарын 14

Ираны зүгээс ирэх шууд довтолгоонд бэлтгэж буйгаа Израил улс мэдэгдэж байсан билээ.

Сирийн нийслэл Дамаск дахь Ираны Консулын газар руу хийсэн Израилийн дайралтын хариуд тус улс пуужин, олон тооны нисгэгчгүй онгоцоор довтоллоо.

Израил даяар өнгөрсөн шөнө агаарын түгшүүрийн дохио хангинаж, Иран улс 200 гаруй нисгэгчгүй онгоц, пуужингаар таван цаг үргэлжилсэн дайралт хийжээ.

Энэ нь Иран улс Израил руу шууд цэргийн дайралт хийж буй анхны тохиолдол юм. New York Times сонины мэдээлснээр дронуудтай хамт 36 далавчит пуужин, 110 газар-газар ангиллын пуужин харважээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top