ДОРНЫН ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 27

Аргын тооллын 3 сарын 27, Буд гараг. Билгийн тооллын 17

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ЦАГААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 06.40-19.15
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 3 сарын 27, Буд гараг. Билгийн тооллын 17, Салхины эх одтой, цагаан бар өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top