Өвөрмонголд 100 сая тоннын нөөцтэй орд илэрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20


Өвөрмонголд 100 сая тоннын нөөцтэй орд илэрсэн тухай “Business China” мэдээлэв.Хятад улсын нүүрсний нөөцийн багагүй хэсэг нь  Өвөрмонголд төвлөрдөг. Сүүлийн таван жилд нүүрсний салбар нь уналтад ороод байсан тус мужид 2005 оны байдлаар 1378 нүүрсний илрэл, орд байсны ердөө 598-ыг нь ашиглаж байжээ. БНХАУ-ын Засгийн газар бодлого боловсруулан Өвөрмонголын нүүрсний салбарт шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа аж. Зургаан жилийн өмнө Өвөрмонголоос 1.4 сая тонн нүүрс олборлож байсан бол өнгөрсөн онд 140 мянган тонн болж буурчээ. Тиймээс 2013 он гэхэд нүүрсний нөөц бүхий газарт судалгаа хийж, олборлох нүүрсний  хэмжээг 80 дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Б.Идэр.Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top