Дэлхийн хамгийн том долоон нvх

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

1. Kimberley Big Hole – South Africa

Ємнєд Африкийн “Кимбэрли” хэмээх тогоо хэлбэрийн аварга нvх. Энэ бол хvний гараар vvссэн дэлхий дээрх хамгийн том нvхнvvдийн нэг юм. 1097 метр гvнтэй уг уурхай нь 1994 онд хаагдахаасаа ємнє эзэндээ 3 тонн орчим алмаз єгчээ.

2. Glory Hole – Monticello Dam, California

Калифорни мужийн, Монтиселло далан дахь “Глори ангал”. Глори хэмээн нэрлэдэг энэ асар том тогоо хэлбэрийн нvхийг далан vерлэн усаар дvvрсэн vед шуудуугаар шавхан даланг суллах зорилгоор хэрэглэдэг байна. Монтиссело далангийн дэргэд байдаг “Glory Hole” нь ус шавхах зориулалт бvхий, хvний гараар бvтсэн дэлхий дээрх томоохон нvхнvvдийн нэг бєгєєд  секундэд 14,400 куб.м хэмжээтэй усыг юvлэх багтаамжтай ажээ.

3. Bingham Canyon Mine, Utah

Юта муж дахь, Бингхам Канион уурхай. Одоогийн байдлаар энэ нь уурхайн ашиглалтаас vvссэн дэлхийн хамгийн том нvх юм байна. Малтлагын ажил 1863 оноос эхлэн єнєєг хvртэл vргэлжилж байгаа бєгєєд, гvний хэмжээ байнга єссєєр байгаа аж. Хамгийн сvvлд хэмжиж vзэхэд уг нvхний гvн нь 1км, єргєн нь 2,5 км хэмжээтэй байсан гэнэ.

4. Great Blue Hole, Belize

Белиз дэх байгалийн ер бусын гайхалтай тогтоц болох “Аварга хєх” нэртэй тогоо хэлбэрийн нvх нь Белизийн эх газраас 60 км-ийн зайд оршдог байна. Дэлхий дээр ийм маягийн байгалиасаа бvрэлдсэн хєх нvхнvvд олон байдаг боловч “Аварга Хєх” шиг алмайрмаар сvрлэг нь vгvй ажээ.

5. Mirny Diamond Mine, Siberia

Сибери дэх Мирнийн алмазны уурхай. Мирнийн алмазын уурхайн олборлолтоос vлдсэн энэхvv ёроолгvй мэт ангалыг мэдэхгvй хvн ховор биз ээ. Учир нь энэ нь дэлхийд алдартай, томоохон алмазын vйлдвэр билээ.  Уурхайн гvн нь 525 метр, амсрын  диаметр нь 1200 метр юм байна.  Ангалын дээгvvр нэг ч агаарын тээврийн хэрэгслийн шугам байдаггvй ажээ. Учир нь тvvгээр єнгєрч байсан хэд хэдэн нисдэг тэрэг татах хvчинд сорогдон сvйрч байсан удаатай юм байна.

6. Diavik Mine, Canada

Канад улс, Диавик уурхай. Диавик нэртэй энэ уурхай нь маш том бєгєєд бvс нутаг нь нилээн алслагдмал тул томоохон хэмжээний Боинг 737 онгоцны нисэх замтай єєрийн гэсэн онгоцны буудалтай аж. Нэгэн сонирхолтой бєгєєд аймшигтай тал байдаг нь, хvрээлэн байгаа ус нь хєлдсєн vед энэ аварга том нvх нь огт ялгагддаггvй яг л хєлдсєн ус мэт харагддаг байна.

7. Sinkhole in Guatemala

Таны харж байгаа тамын тогоог санагдуулам энэхvv нvсэр том нvх бол Гуатемал дахь “Синкхоул” юм. Vvнийг саяхан буюу энэ жил л хvмvvс нээж олсон байна. Ямар учиртай, яасан нvх гэдэг дээр тайлбар алга байгааг нуух юун. Ямартай ч усны дэргэдэх энэ ангал нь 12 айлыг 3 хvний амьтай хамт залгижээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top