Монгол улс 162.3 тэрбум тн нүүрсний нөөцтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

Манай улсын нүүрсний нийт нөөцийг 162.3 тэрбум тонн гэсэн нарийвчилсан таамаглалыг геологичид гаргажээ. Энэ тоо өсөх магадлалтай. Дэлхийд нүүрсний жилийн хэрэглээ 7.5 тэрбум тонн байдаг бөгөөд манай улс 20 жил тасралтгүй дэлхийг хангах нүүрсний баялаг нөөцтэй ажээ. Үүний 40 хувийг нь эрчим хүч гаргахад зарцуулдаг гэсэн статистик бий. Өнөөдрийн байдлаар 30-аад тэрбум тоннын нөөц албан ёсоор баталгаажаад байна. Тэр дундаа өндөр чанартай коксжих нүүрсний нөөц их байгаа нь судалгаагаар, сүулийн үед илэрсэн нөөцөөс нэгэнт тодорхой болсон. Нүүрсний орд газар бол хэдэн сая жилийн өмнөх шатсан ойн үлдэгдэл юм. Нүүрсний олборлолт болон экспортын худалдаа 2010 оны эцсийг 2009 онтой харьцуулахад 2,5 дахин өсчээ. Цаашдаа улам нэмэгдэх төлөвтэй байна. 2015 он гэхэд Монгол улс 50 сая тн, 2025 он гэхэд 100 сая тонн нүүрс олборлож эхэлнэ гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ.

2010 онд манай улс 25 сая тонн нүүрс олборлож, 18 сая тонныг нь экспортолжээ. Олборлож байгаа нүүрснийхээ 93 хувийг эрчим хүч гаргаж авахад зориулдаг манай улсын ашигт малтмалын экспортын 28 хувийг нүүрсээрээ бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний голлох хувийг нүүрс эзэлж байна.

Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top