Онцгой байдлын газраас анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Нийслэл хотод өчигдөр гал түймрийн тав, галын зөрчлийн гурван дуудлагатай хонож, дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10,14,26, 34, 65 дугаар ангийн тасгууд ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойн задгайд 10х10 метрийн хэмжээтэй хоёр  давхар байшин, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд  14х5 метрийн хэмжээтэй өвсний хашаа, малын саравч, 60 гаруй боодол өвс,  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны задгайд 7х20 метрийн хэмжээтэй гахайн байрны дулаалгын үртэс шатаж байсныг гал сөнөөгчид унтраав.
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гарч буй обьектын гал түймэрт гэр хорооллын амины орон сууц, байшин, гэр, хашаа, амбаар, автомашин ихээр өртсөн бөгөөд галын шалтгаан нөхцлийг нь судлахад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаа, яндангийн цонолт, цахилгаан утасны богино холболт үүссэн, үнс, нурмаа гүйцэт унтраагаагүй, пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс гарсан байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гал түймрээс урьдчилан сэргийлж түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цогтой үнс нурмаа гүйцэт унтраан, гэр байшин, бэлтгэсэн өвс, малын хашаа, саравчныхаа эргэн тойронд хамгаалалтын зурвас татах, айл өрх бүр гал унтраах багаж хэрэгсэлтэй байж, бага насны хүүхдийг зайлшгүй харгалзах хүнтэй үлдээж гал түймэр гарсан тохиолдолд яаралтай 101 дугаарын утсанд залгахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top