С.Оюун гишүүн “гэрийн эзэгтэй” болж, Монголын хөлгүй баячуудын эгнээнд орох уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

    АН ба МАН нийлэг л дээ. Өнөө цагийн үзэгдэл энэ юм хойно, яалтай. С.Батболдыг ч, Н.Алтанхуягийг ч, У.Хүрэлсүхийг ч дэмжье. 2012 оны сонгуульд АН ба МАН нэгдээд МАНАН болог, яахыг нь харцгаая. Жижиг намууд нэгдэх явц хэдийнээ эхэлчихлээ. Тэд улс төрийн гуравдагч хүчнийг үүсгэнэ гэж хоорондоо эвслээ. УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун гэхэд Ногоон намын Д.Энхбаттай нэгдээд намын тэргүүний тамгаа өгчихлөө. Алсдаа улс төрөөс гаръя гэсэндээ юу, ерөөс Д.Энхбат хэмээх Америкийн талыг баримтлагч “Датаком” компанийн ил бөгөөд далд эзний цээжинд багтчихав уу? Хэн ч одоо хариулж чадахгүй биз. С.Зоригийн дүү С.Оюун өөрөө л мэдэж байгаа байх гэж найдъя. Уул нь тэрбээр уул уурхайн инженер бөгөөд дэлхийд томдоо орох “Рио Тинто” корпорацид ажиллаж байсан нэгэн. Одоо болохоор улс төрөөс холдож яг энэ компанид зүтгэх гэж Ногоон намтай нийлж Д.Энхбатад албаа шилжүүлсэн гэхэд хилсдэхгүй мэт. Ямар боловч Оюун гишүүн улс төрөөс холдохоор шийдэж. Нам нь “ногоон” Энхбаттай хэр удаан явахыг хэн ч таашгүй. Гэвч улс төр бол тоглоом агаад жүжиг гэсэн үг бий. Үүнийг УИХ-д хэдэнтээ улиран сонгогдсон С.Оюун харуулах шиг л болов. Ханьтай болсон, хүүхэд төрүүлсэн, нэр хүнд олсон. Тиймээс л “гэрийн эзэгтэй” бөгөөд Монголын баячуудын жагсаалтанд орохоор ийм сонголт хийсэн бололтой. Гагцхүү олигархи бүлэглэлийн гар хөлийн “тагнуул хатагтай” болж Монголын хөрөнгийг идэх замыг бүү засалцаасай гэж хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top