Forbes Арабын тэрбумтангуудын рейтингийг гаргажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 06

Ингэхэд Саудын Арабын хунтайж $19,6 тэрбумаар тэргүүлэв. Forbes Arabia сэтгүүл Ойрхи Дорнодын тэргүүн баячуудын эрэмбийг гаргасан тухай The Gulf News сонин мэдээлжээ. Рейтингийг энэ удаад Саудын Арабын хунтайж Алвалид бин Талал тэргүүлсэн байна. Түүний хөрөнгө $19,6 тэрбумд хүрчээ. Тэр дэлхийд чансаагаараа 26-д бичигддэг. Ер нь бол Ойрхи Дорнодын тэрбумтануудын ихэнх нь Саудын Араб, Египт, Ливан, Кувейтэд байдаг аж. Эхний тавд Ахмед Юсуф Ясин, Мохаммед Мансур болон Мохаммед аль-Файедийн гэр бүл ороод байна. өдгөө дэлхийн тэрбумтануудын рейтингийг  Карлос Слим ($74), Билл Гейтс ($56) болон  Уоррен Баффет ($50) нар тэргүүлдэг.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top