Орхон аймгийн хэвлэл мэдээллийн Залуу уран бүтээлчдийн холбооноос сургалт зохион байгууллаа

Админ | Zindaa.mn
2012 оны 01 сарын 18

Орхон аймгийн хэвлэл мэдээллийн Залуу уран бүтээлчдийн холбооноос санаачлан зураглаач, эфирийн найруулагч нарын дунд сургалт зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 28 залуу уран бүтээлч сургалтанд оролцжээ. Сургалт эфирийн найруулагч, зураглаач нарын гаргадаг нийтлэг алдаа дутагдлын талаар харилцан ярилцлага хэлбэрээр явагдсан юм. Орхон аймгийн хэвлэл мэдээллийн Залуу уран бүтээлчдийн холбоо 2011 оны 03-р сарын 8-нд Орхон аймгийн Хэвлэл мэдээлийн Залуу уран бүтээлчдийн нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. 2011 оны 9 дугээр сарын 15-аас Орхон аймгийн хэвлэл мэдээллийн залуу уран бүтээлчдийн холбоо хэмээн нэрээ өөрчлөн, шинэчилж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллажээ. Тэд цаашид хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын болон сургалтын арга хэмжээнүүдийг зохион явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 3-р сарын 8-ны өдөр нэг жилийн ойгоо тэмдэглэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top