Александр Барыкин нас барлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 30

ОХУ-ын алдарт дуучин, хөгжмийн зохиолч Александр Барыкин 26-ний өдөр хорвоог орхижээ.  Тэрээр Оренбурт аялан тоглолтоо хийж байв. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэнээр 59 настай дуучин эр хоёр ч удаа тархины цус харважээ. “-Ирэх гуравдахь өдөр Москвад оршуулна. Одоо цогцосыг  Оренбургаас авчирч байгаа” хэмээн төлөөлөгч нь мэдээлжээ. Александр Барыкины бие шууд тайзан дээр мууджээ. Хэдийгээр яаралтай эмнэлэгт хүргэсэн ч түүний амь насыг аварч чадаагүй ажээ. 

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top